Байгууллагын эрхэм зорилго, эрхэмлэх үндсэн зарчим
Газрын эрхэм зорилго нь: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, өмчийн олон хэлбэрийн аж ахуйн үйл ажиллагааг дэмжиж, шударгаар өрсөлдөх орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих замаар бүсчилсэн хөгжлийн бодлого чиглэлд нийцсэн эдийн засгийн өсөлтийг хангахуйц мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сүлжээг хөгжүүлэхэд оршино.Байгууллагын стратеги зорилт
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:
1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжлийн стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилт
2. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого зохицуулалтыг хангах, зорилт
3. Төрийн захиргааны удирдлага манлайлал, хүний нөөцийн менежментийг хангах, зорилт
4.Статистик мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангах, салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэлийг хянан шинжлэх, гүйцэтгэлийн шалгуур тогтоож, санал зөвлөмжөөр хангах, зорилт
5. Нэгдсэн бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр хангах зорилт
Сүүлд шинэчилэгдсэн (Лхагва, 2010 Нэгдүгээр сар 13 13:22)
© 2009 NEC